Яаралтай журмаар засгийн газраас хуулийн төсөл өргөн барихыг нарийвчлан зохицуулах тухай
2025/04/04
Санаачлагч: Х.НОМИНГЭРЭЛ

Сүүлийн жилүүдэд "яаралтай" журмаар УИХ-д өргөн мэдүүлэх процессыг ашиглан судалгаа үнэлгээгүй, хэлэлцүүлэггүй, улс төрийн эрх ашиг өндөртэй, эргэлзээтэй төслүүдийг засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэх байдал элбэгшсэн. Яаралтай журам нь олон улсын туршлагад гэнэтийн, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор, мөн маш болгоомжтой хэрэглэдэг, тодорхой хугацаа зааж эргэж хуулиа засварладаг процесс байдаг. УИ-ын Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар “эдийн засгийн аюулгүй байдлыг хангах” гэж хэт ерөнхий бас үзэмжээр энэ процессыг зохицуулсан байна. Гэтэл Цогтбаатар нарын гишүүдийн УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд бүүр яаралтайгаар өргөн барим төсөлд аргачлалуудыг хамаарахгүй байдлыг баталгаажуулсан байна. Үүнийг мөн залруулах шаардлагатай. Тухайн төслийн заалтыг дор орууллаа. • 12.4.Энэ хуулийн 12.1.3 /үр нөлөөний үнэлгээ/, 12.1.6/хэрэгжилтийн үр дагавар/-д заасан аргачлал нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1-д заасан хууль тогтоомжийн төсөл боловсруулахад хамаарахгүй.”
Үр дүн
Саналын явц:
Нийт санал: 6
Нийт эрэгтэй | 6 (85.7%) |
---|---|
Нийт эмэгтэй | 1 (14.3%) |
Дундаж нас | 40.3 нас |
Байршил | Улаанбаатар |
Хурд | +5% |
Д.МӨНХГЭРЭЛ
Яаралтай горимоор батлагдсан хууль бүхний цаана иргэдийн сонгох эрхэд халдаж байгаа гэж үзэж байна. Иргэд өөрсдийгөө төлөөлж ажиллах хүмүүсийг 4 жилээр сонгохдоо хууль батлах ажлыг судалгаатай тооцоотой хамгийн гол нь иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлэхээр батлаасай гэж хүсдэг. Гэтэл гишүүдэд хуулиа уншиж судлах танилцах ямар ч боломж олгохгүй яаралтай гэдэг шалтгаанаар "машиндаад" яваад байж болохгүй
Н.ТУЛГА
Дэмжиж байна !
Ш.БАТБААТАР
Дэмжиж байна.
Г.ОЮУНБАТ
Дэмжиж байна !
Нэрээ нууцалсан
Энэ бол зүгээр л хууль давж гишгэх гарц нь болчихоод байгаа юм. Дэмжиж байна. Засгийн газар ер нь л УИХ-ынхаа дээр гараад суучихлаа шүү.
А.БАТПҮРЭВ
Дэмжиж байна.
Нэрээ нууцалсан
УИ-ын Энэ хэсэгт Х үсгийг нэмээрэй.