Үйлчилгээний нөхцөл
НЭГ. Нийтлэг үндэслэл
1.1 www.e-democray.gov.mn / www.e-democracy.mn нь нийгэмд болон тухайн
иргэнд тулгамдаж буй асуудлаар иргэдийн санал, өргөдөл, гомдлыг харьяалах
байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, тодорхой асуудлаар хэлэлцүүлэг,
шаардлага, санал асуулгын хэлбэрээр санаачилга гарган иргэдийн нэгдсэн байр
суурийг тодорхойлж бодит үр дүнд хүрэх боломжийг олгох зорилготой цахим систем
юм.
1.2 Энэхүү журмын 1.1-д
заасан систем нь УИХ дахь Ардчилсан
намын бүлгээс иргэд, олон нийтэд зориулан хөтөлж буй албан ёсны цахим систем
бөгөөд уг сайтаар үйлчлүүлэхтэй холбогдох харилцааг энэхүү “Үйлчилгээний
нөхцөл”-өөр зохицуулна.
1.3 “Үйлчилгээний нөхцөл” /цаашид журам гэх/-ийг Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжид
нийцүүлэн боловсруулсан бөгөөд хэрэглэгч цахим системээр үйлчлүүлэхээсээ өмнө
хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр нэвтрэх, үйlчилгээ авах эрх үүснэ.
1.4 Монгол
улсын 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн, хуулийн этгээдийн бүртгэлтэй аж
ахуй нэгж/түүнийг төлөөлж
итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд/ уг системийн үйлчилгээг авах
боломжтой.
ХОЁР. Нэр томьёоны тодорхойлолт
2.1 Энхүү үйлчилгээний
нөхцөл, журамд дурдсан доорх нэрт томьёонуудыг дараах утгаар ойлгоно:
2.1.1
“Систем” гэж www.e-democray.gov.mn болон / www.e-democracy.mn домайн нэр дээр Энэхүү
журмын 1.1-д заасан үйлчилгээ үзүүлж буй цахим системийг
2.1.2
“Үйлчилгээ үзүүлэгч” гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн
ажлын алба бөгөөд журмын 2.1.1-д заасан системийн өмчлөгч бөгөөд цахим
системийн үйлчилгээ үзүүлэгчийг.
2.1.3
“Хэрэглэгч” гэж тус системд Энэхүү үйлчилгээний нөхцөлийг
зөвшөөрөн, уг журмын 3.1-д заасан эрх
үүсгэсэн үйлчлүүлэгчийг,
2.1.4
“Админ” гэж хэрэглэгчийн гаргасан санаачилгыг хүлээн авч
бүртгэх, шаардлагатай дамжуулалтыг хийх, шаардлага хангаагүй санаачилгыг буцаан
мэдүүлэх эрх бүхий системийн удирдлагын багийг
2.1.5
“Санаачилга” гэж энэхүү журмын 2 дахь заалтын 2.4, 2.5,
2.6-д заасныг
2.1.6
“Хэлэлцүүлэг” гэж нийгэмд тулгамдаж буй асуудлаар гарц
шийдэл хайн, иргэд, судлаачид, төрийн байгууллага, албан тушаалтан, төрийн бус
байгууллага иргэдийн оролцооны байгууллагууд зэрэг олон талын байр суурийг
сонсож нэгтгэх зорилго бүхий санаачилгын хэлбэрийг
2.1.7
“Шаардлага” гэж хэрэглэгчээс тодорхой асуудлаар төрийн
байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргаж буй санаачилгын
хэлбэрийг
2.1.8
“Санал асуулга” гэж хэрэглэгчээс иргэд олон нийтийн байр
суурийг тандаж, судлах зорилгоор эхлүүлсэн тодорхой асуумж бүхий санаачилгын
хэлбэрийг
2.1.9
“Мэдээлэл” гэж бүлгээс боловсруулсан бодлогын тойм, цаг
үеийн мэдээ, мэдээллийг
2.1.10 “Мэдэгдэл” гэж
хэрэглэгчийн санаачилгын үр дүн, явцын талаарх болон системийн үйл ажиллагаатай
холбоотой мэдээллийг
2.1.11 “Гарын үсэг” гэж Архив,
албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг тус тус ойлгоно.
ГУРАВ. Бүртгэл, нэвтрэх эрх
3.1 Үйлчлүүлэгч нь www.e-democray.gov.mn -д санаачилга эхлүүлэх болох эхлүүлсэн
санаачилгууд дээр оролцохдоо иргэнийг танин баталгаажуулах “Дан” системээр
дамжуулан эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч хэрэглэгчийн эрх
үүсгэнэ.
3.2 Системд нэвтрэхэд
ашиглагдах үйлчлүүлэгчийн регистрийн дугаар, нууц үг, тоон гарын үсгийн
гэрчилгээний аюулгүй байдлыг хэрэглэгч хариуцна.
3.3 Хэрэглэгчийн системд
бүртгэгдсэн хувийн мэдээллийн нууцлалыг Монгол Улсын холбогдох хууль, журмын
дагуу хамгаална.
ДӨРӨВ.Санаачилга
4.1. Хэрэглэгч өөрийн
тодорхойлсон асуудлаар хэлэлцүүлэг, шаардлага, санал асуулга хэлбэрээр
санаачилга эхлүүлэх болон бусад хэрэглэгчийн үүсгэн санаачилгад оролцож
системийг ашиглах боломжтой.
4.2. Хэрэглэгчийн үүсгэсэн
аливаа хэлбэрийн санаачилгыг системийн админ шалгаж, хууль журам болон журмын
4.3-т заасан шаардлагад харшлаагүй бол системд нийтэлнэ.
4.3. Хэлэлцүүлэг нь гарын авлагад
заасан шаардлагыг хангах бөгөөд дараах зорилгын хүрээнд явагдана. Үүнд:
4.3.1. Нийгэм, эдийн засгийн
тулгамдсан асуудлыг иргэдийн оролцоотойгоор тодорхойлох
4.3.2. Тухайн асуудлын эрэмбэ,
түүнийг шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх
4.3.3. Иргэд олон нийтэд
тулгамдсан асуудлын талаар мэдлэг, мэдээлэл өгөх
4.3.4. МУҮХ-ийн Гуравдугаар
зүйлд заасан төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог хангах
4.4. Хэрэглэгч Шаардлага
хэлбэрээр санаачилга эхлүүлэхдээ тодорхой албан тушаалтанд хандан гаргаж болох
бөгөөд энэ тохиолдолд хандаж буй албан тушаалтны овог нэр, албан тушаалыг
тодорхой дурдах бөгөөд бодит үйл явдалд үндэслэсэн, боломжит баримтыг
хавсаргасан байвал зохино.
4.5. Санал асуулга хэлбэрээр
санаачилга эхлүүлсэн хэрэглэгч тухайн сэдэв, агуулгаа тодорхойлсон асуумжийг
гарын авлагад заасан аргачлалаар боловсруулан байршуулна.
4.6. Бусад хэрэглэгчийн санал
асуулгыг дэмжиж буй хэрэглэгч гарын үсэг зурах хэлбэрээр оролцоно.
4.7. Санал асуулгын үр дүнг
харгалзан эсхүл тодорхойлсон сэдвийн ач холбогдлоос шалтгаалан үр дүнг харгалзахгүйгээр үйлчилгээ үзүүлэгч
шаардлага болон хэлэлцүүлэг эхлүүлж болно.
ТАВ.Хэрэглэгчийн эрх, үүрэг
5.1 Хэрэглэгч нь дараах
эрхтэй:
5.1.1
Өөрт болон нийгэмд тулгамдаж буй асуудлыг тодорхойлон
системээр дамжуулан олон нийтэд хүргэх, бусад хэрэглэгчдийн дунд хэлэлцүүлж,
санал асуулга явуулах, харьяалах байгууллагад шаардлага хүргүүлэх хүсэлтийг
системд гаргах,
5.1.2
Өөрийн эхлүүлсэн санаачилгын хэрэгжилт, үр дүнгийн талаар
мэдээлэл авах, бусадтай хуваалцах
5.1.3
Үйлчилгээний нууцлал, аюулгүй байдал, сайжруулалтын
талаар санал, зөвлөмж гаргах
5.2 Хэрэглэгч нь дараах
үүрэгтэй:
5.2.1
Системийг ашиглах явцад ёс бус үг хэрэглэхгүй
байх, бусдыг гүтгэх, гутаан доромжлох утга агуулга илэрхийлэхгүй байх, хэний ч
хууль ёсны эрх ашигт хүндэтгэлтэй хандах
5.2.2
Хэрэглэгч эдгээр үүргийг зөрчсөн нь тогтоогдвол
үйлчилгээ үзүүлэгч нь түүний бүртгэлийг хязгаарлах, устгах, хуулийн
байгууллагад шилжүүлэх хүртэл арга хэмжээ авах эрхтэй. Системийг
5.2.3
Хэрэглэгчийн
мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
5.2.4
Хэрэглэгчид хандан ирүүлсэн мэдэгдлийг тухай бүр шалгах
5.2.5
Энэхүү журмыг дагаж мөрдөх
ЗУРГАА.Үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг
6.1. Үйлчилгээ үзүүлэгч
системийн үйл ажиллагаатай холбогдуулан дараах эрх эдэлнэ:
6.1.1. Системийн үйл ажиллагаатай холбоотой оюуны өмчийн эрхийг эдлэх
6.1.2. Хэрэглэгчийн эхлүүлсэн
шаардлагыг бүртгэх, хууль тогтоомж болоод энэхүү журамд нийцсэн эсэхэд хяналт
тавьж, хэрэгжүүлэх
6.1.3. Хэрэглэгчийн эхлүүлсэн
шаардлагаас нийгэмд үзүүлэх эерэг нөлөөлөл, ач холбогдол өндөр гэж үзсэн
шаардлагыг бодлого, үйл ажиллагаандаа тусгах
6.1.4. Системд эхлүүлсэн
шаардлагуудыг судалгаа хийх, контент бүтээх болон бодлогын шийдвэр гаргуулах
түвшинд ашиглах
6.2. Үйлчилгээ үзүүлэгч
дараах үүрэг хүлээнэ:
6.2.1. Системийн хэвийн
тасралтгүй ажиллагааг хангах
6.2.2. Хэрэглэгчийн мэдээллийн
аюулгүй байдлыг хууль тогтоомжид нийцүүлэн хангах.
ДОЛОО. Үйлчилгээний хязгаарлалт, хариуцлага
7.1. Үйлчилгээ үзүүлэгч нь системийн аюулгүй
байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор
тогтмол шинэчлэл, техникийн засвар үйлчилгээ хийх ба дараах тохиолдолд зарим
үйлчилгээг тодорхой хугацаагаар хязгаарлах, түр зогсоох боломжтой. Үүнд:
7.1.1
Цахим платформын дотоод шинэчлэл, сайжруулалт хийх
шаардлага гарсан;
7.1.2
Системийн тасралтгүй ажиллагаа, аюулгүй байдлыг
хангахтай холбоотой шаардлага үүссэн;
7.1.3
Үйлчилгээний нөхцөлд заасан хэрэглэгчийн зөрчил,
хууль бус үйлдэл илэрсэн;
7.1.4
Үндэсний болон олон улсын хууль, эрх зүйн
зохицуулалтад өөрчлөлт орсон;
7.1.5
Энэхүү журмын 8 дугаар зүйлд заасан давагдашгүй
хүчин зүйл тохиолдсон.
7.2. Дээрх тохиолдолд
хэрэглэгчдэд урьдчилан, боломжгүй тохиолдолд нэн даруй мэдэгдэл хүргүүлнэ.
НАЙМ. Давагдашгүй
хүчин зүйл
8.1 Гэнэтийн буюу
давагдашгүй хүчин зүйл “Force majeure” гэдэгт талуудын хараа хяналтаас гадуур
болсон, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж, шинжлэх ухаан,
техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй дайн, үймээн самуун, онц
байдал, байгалийн гамшиг, цахилгааны ноцтой гэмтэл, төрийн албан тушаалтны
хуулийн дагуух болон хууль бус үйлдэл, эс үйлдэл, эрх зүйн акт, тушаал,
захирамж, ажлын байр татан буугдах, эд хөрөнгө дайчлан хураах зэрэг саад тотгор
тохиолдсоны улмаас системийн үйл ажиллагааг хэвийн явуулж чадахгүйд хүрэхийг
ойлгоно.
8.2 Үйлчилгээ үзүүлэгч нь
гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл тохиолдсон талаар хэрэглэгчдэд боломжит
богино хугацаанд мэдэгдэнэ.
8.3 Давагдашгүй хүчин
зүйл тохиолдсон тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч нь үүргээ бүрэн буюу хэсэгчлэн
биелүүлж чадаагүй бол хариуцлага хүлээхгүй.

10

10

10

3
-
Эмнэлэгт үзүүлэх гэж, эмчилгээ хийлгэх гэж 1 сар, 2 сар хүлээсээр байх уу?
2 долоо хоног, 1 өдөр өмнө
Хэлэлцүүлэг -
Улаанбаатар хотыг 14 жижиг хотод хувааж, засаг захиргааны нэгжид өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?
3 долоо хоног, 4 өдөр өмнө
Санал асуулга -
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
3 долоо хоног, 4 өдөр өмнө
Хэлэлцүүлэг -
Чуулганы танхим дахь ерөнхий сайдын суудлыг 126 гишүүнтэйгээ хамт суух байдлаар өөрчлөх
3 долоо хоног, 4 өдөр өмнө
Шаардлага -
Нитх-ын төлөөлөгч ж.энхжаргаланд хариуцлага тооцож эргүүлэн татахыг шаардаж байна
1 сар өмнө
Шаардлага -
Түц-үүдийг хүч хэрэглэн нүүлгэх нь зөв үү?
1 сар өмнө
Хэлэлцүүлэг -
Монгол улсын их хурлын дарга д.амарбаясгалан ажлаа хийж чадаж байгаа юу
1 сар өмнө
Шаардлага -
Ерөнхий сайд л.оюун-эрдэнийг үндсэн хууль зөрчсөн үйлдэлдээ уучлалт гуйхыг шаардаж байна.
1 сар өмнө
Шаардлага -
Иргэн таны дуу хоолой монголын маргаашид хамааралтай ...
1 сар өмнө
Хэлэлцүүлэг -
Хамтарсан засгийн газрын гэрээг олон нийтэд үзүүлэх цаг болсон !
1 сар өмнө
Санал асуулга -
Малчдын жилийн орлогын 50 хувийг бүрдүүлдэг ноолуурын үнийг тогтворжуулахыг шаардаж байна.
1 сар өмнө
Шаардлага -
Найман настай хүүхэд хурдан морь унах нь зөв үү
1 сар өмнө
Санал асуулга -
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга
1 сар өмнө
Хэлэлцүүлэг -
Эдийн засгийн эрх чөлөөг хангах багц хуулийг батлан гаргах
1 сар, 2 долоо хоног өмнө
Шаардлага -
Яаралтай журмаар засгийн газраас хуулийн төсөл өргөн барихыг нарийвчлан зохицуулах тухай
1 сар, 3 долоо хоног өмнө
Хэлэлцүүлэг -
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
1 сар, 3 долоо хоног өмнө
Хэлэлцүүлэг -
Эм үнэтэй байгаа шигээ чанартай байж чадаж байгаа юу
1 сар, 3 долоо хоног өмнө
Шаардлага -
Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийн хэмжээг “торгууль нь тухайн зөрчлийг гаргахгүй байх хэмжээнд” хүргэх
1 сар, 4 долоо хоног өмнө
Хэлэлцүүлэг -
Авилгатай тэмцэх газрын дарга з.дашдавааг улируулан томилохыг та дэмжиж байна уу?
1 сар, 4 долоо хоног өмнө
Санал асуулга -
Хар машиныг болиулж, сонгуулийг гараар тоолдог болох
3 сар өмнө
Шаардлага