Улаанбаатар хотыг 14 жижиг хотод хувааж, засаг захиргааны нэгжид өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?
2025/05/06
Санаачлагч: Б.БУДСҮРЭН

МУИХ-аас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан "Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль/шинэчилсэн найруулга/"-ийн дагуу Улаанбаатар хотыг 14 жижиг хоттой байхаар зохицуулжээ. Тодруулбал тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар хотуудыг Нийслэл хот, Улсын зэрэглэлийн хот, Орон нутгийн зэрэглэлийн хот гэж ангилсан ба Нийслэл болон Улсын зэрэглэлийн хот нь Дагуул хот буюу орон нутгийн зэрэглэлтэй хотуудтай байж болно гэжээ. Энэхүү хуулийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө гэж заажээ. Тэгвэл ХОТ, ТОСГОНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ хуульд зааснаар Улаанбаатар хотыг дараах байдлаар 14 хотуудад хувааж ангилсан байна. Улсын зэрэглэлтэй хот: "Багануур хот", "Налайх хот", Орон нутгийн зэрэглэлтэй хот: "Хан-Уул хот, Яармаг хот, Буянт-Ухаа хот", "Сонгинохайрхан хот", "Толгойт хот, Баянхошуу хот, Өнөр хот", "Баянгол хот", "Сүхбаатар хот, Сэлбэ хот" "Баянзүрх хот, Дарь-Эх хот, Амгалан хот" 3.Дагуул хот буюу орон нутгийн зэрэглэлтэй хот: "Агросити хот", "Багахангай хот", "Шарга морьт хот" Дээрх хуулийн зохицуулалтад иргэд олон нийт шүүмжлэлтэй хандаж байна.
ТИЙМ, ДЭМЖНЭ
ҮГҮЙ, ДЭМЖИХГҮЙ
2025.05.16
2025.05.06
Үр дүн
Саналын явц:
Нийт санал: 2
Нийт эрэгтэй | 2 (100.0%) |
---|---|
Нийт эмэгтэй | 0 (0.0%) |
Дундаж нас | 0.0 нас |
Байршил | Улаанбаатар |
Хурд | +5% |