Шаардлага Улс төр

Ерөнхий сайд л.оюун-эрдэнийг үндсэн хууль зөрчсөн үйлдэлдээ уучлалт гуйхыг шаардаж байна.

2025/04/28

Санаачлагч: Б.БУДСҮРЭН

Монгол Улс бол парламентын засаглалтай бүгд найрамдах улс бөгөөд Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлыг сонгон байгуулдаг билээ. Харин Засгийн газар нь Улсын Их Хурлаас байгуулагддаг, төрийн хуулийг биелүүлж, улсын “аж ахуй, нийгэм, соёлын байгуулалт”-ыг удирдах нийтлэг чиг үүрэгтэй, үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнадаг гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага юм. Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцдаг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь Засгийн газрыг төлөөлж 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд иргэн бүрд хуримтлалын нэрийн данс нээж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зорилгоор зарцуулах ажлын зохион байгуулалт, хэрэгжилт”-ийн талаар мэдээлэл хийх явцдаа Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмааг “Баярцогт дарга” хэмээн гүтгэн доромжилсон нь Улсын Их Хурал, цаашлаад тангараг өргөсөн гишүүнийг үл хүндэтгэсэн Үндсэн хуулийн ноцтой зөрчил боллоо. Монгол Улсын Үндсэн хуулийн 23.2-т заасанчлан Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болдог билээ. Ж.Баярмаа нь “Баярцогт” биш бөгөөд түүнийг төлөөлдөггүй, Үндсэн хуулийн дагуу сонгогдсон, ард түмний элч, Улсын Их Хурлын гишүүн гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь төрийн сүлдэндээ тангараг өргөж, ард түмний элч болсон Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг илтэд үгүйсгэн, гүтгэсэн нь Үндсэн хуулийг зөрчсөн ноцтой үйлдэл тул Улсын Их Хурлын гишүүнийг гүтгэж басамжилж доромжилсон үгэндээ 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд өөрийн биеэр оролцож, нийт сонгогч ард түмэн, Улсын Их Хурал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаагаас уучлал гуйхыг шаардаж байна.

Бусадтай хуваалцах



Оролцсон хүмүүс

З.ГАНБОЛД

2025.04.29

С.БАЯСГАЛАН

2025.04.29

Ж.ЭРДЭНЭТОГТОХ

2025.04.29

Нэрээ нууцалсан

2025.04.29

Нэрээ нууцалсан

2025.04.29

Нэрээ нууцалсан

2025.04.29

Б.БАТНАСАН

2025.04.29

Нэрээ нууцалсан

2025.04.29

Үр дүн

Саналын явц:

Нийт санал: 13

Нийт эрэгтэй 8 (61.5%)
Нийт эмэгтэй 5 (38.5%)
Дундаж нас 38.8 нас
Байршил Улаанбаатар
Хурд +5%

Холбоотой мэдээ