Чуулганы танхим дахь ерөнхий сайдын суудлыг 126 гишүүнтэйгээ хамт суух байдлаар өөрчлөх
2025/05/06
Санаачлагч: Д.АМАРБАЯСГАЛАН

Монгол Улсын Их Хурал нь 126 гишүүнтэй, төрийн эрх барих дээд байгууллага боловч Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхимд Улсын Их Хурлын бүрэлдэхүүнээс гадна Ерөнхий сайд тусгайлсан суудал эзэгнэж хуралдаан даргалагчийн түвшинд танхимын хойморт байрлаж буй нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, Улсын Их Хурлын үйл ажиллагааны үндсэн зарчимд үл нийцэж байна. Тиймээс парламентын ардчиллыг баталгаажуулахын тулд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдаан Улсын Их Хурал дахь олонх ба цөөнхийн тэгш мэтгэлцээнээр явагддаг, чуулганд гишүүд сонгогч иргэдээ төлөөлөн, байр сууриа нээлттэй илэрхийлж, дарамт, доромжгүй үгээ чөлөөтэй хэлдэг байхын сацуу, хууль тогтоох, хуулийн биелэлтэд хяналт тавих Улсын Их Хурлын бүрэн эрх халдашгүй хэрэгжих парламентат ёсны үндсэн зарчмыг хамгаалахын тулд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар Чуулганы танхим дахь Ерөнхий сайдын суудлыг 126 гишүүнтэйгээ хамт суух байдлаар өөрчлөлт оруулахыг шаардаж байна.
2025.05.20
2025.05.16
2025.05.06
2025.05.06
2025.05.06
Үр дүн
Саналын явц:
Нийт санал: 5 / 5000
Нийт эрэгтэй | 5 (100.0%) |
---|---|
Нийт эмэгтэй | 0 (0.0%) |
Дундаж нас | 41.0 нас |
Байршил | Улаанбаатар |
Хурд | +5% |