Хэлэлцүүлэг Нийгмийн хүрээнд

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга

2025/04/26

Санаачлагч: Г.ОЮУНБАТ

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төсөл дээр та ямар бодолтой байна вэ? Монгол Улсын Засгийн газар 2025.01.24-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийн цахим хувилбарыг //http:d.parliament.mn сайтаар орж танилцаж болно.

Бусадтай хуваалцах

Хэлэлцүүлэгт оролцох

  • Д.МӨНХГЭРЭЛ
    3 долоо хоног, 2 өдөр

    Өмнөх 4н заалт бүхий хуулийн хэрэгжилтийг маш сайн болгох хэрэгтэй байсан байх гэж боддог. Хэвлэлийн эрх чөлөөний хууль гэхээсээ илүү. Эрүүгийн хуулийн тодорхой хэдэн заалт дээр өөрчлөлт хийх нь үр дүн илүү байх байсан

  • Нэрээ нууцалсан
    3 долоо хоног, 2 өдөр

    Засгийн газар маш түүхий, судалгаа хангалтгүй, хууль зүйн техник, томьёолол, системчлэл муу хуулиудыг олноор өргөн мэдүүлж байна. Хууль тогтоомж батална, хүчингүй болгоно гэдэг нь хэсэг хүмүүс ажил хийсэн нэр зүйх төдий асуудал биш. Хуулийн тэг, таслал, өгүүлбэр, зүйл бүрийн ард бидний амь, амьдрал, ажил, бизнес, эрх, ашиг сонирхол бий. Сайн сайн хуулиудыг хүчингүй болгоод, хууль гэхэд хэцүү, хүн уншаад ойлгохооргүй юмс бөөнддөгт харамсаж, сэтгэл дундуур явдаг. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл ч салбарынхан болон олон нийтээс шүүмжлэл дагуулаад байгаа хуулийн төсөл. Бүгдийг төр нэртэй хэдхэн этгээдийн таалалд нийцүүлдэг улс байж болохгүй. Энэ хуулийг өргөн бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлэг хийж, олон талын санал авч, олон улсын болон өөрийн улсын онцлогийг судалж, долоо хэмжиж, нэг огтолж байж батлах ёстой гэж бодож байгаа.

  • Нэрээ нууцалсан
    3 долоо хоног, 3 өдөр

    Хуулийн төсөл нь хоёр тусдаа байх ёстой гэсэн хандлага харагдаад байна лээ.



Үр дүн

Саналын явц:

Нийт санал: 3 / 1000

Нийт эрэгтэй 1 (33.3%)
Нийт эмэгтэй 2 (66.7%)
Дундаж нас 38.7 нас
Байршил Улаанбаатар
Хурд +5%

Холбоотой мэдээ