Шаардлага Нийгэм

Нитх-ын төлөөлөгч ж.энхжаргаланд хариуцлага тооцож эргүүлэн татахыг шаардаж байна

2025/04/29

Санаачлагч: Б.БУДСҮРЭН

Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч Ж.Энхжаргал нь 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр олон нийтийн сүлжээн дэх өөрийн хаягтаа "Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийг өнөөдөр хүүхдээ авч ирж үзүүллээ. Хичээлээ олигтой хийхгүй бас ээжийнхээ үгэнд орохгүй болохоор нь хичээл номдоо сайн шамдахгүй бол амьдрал хэдхэн км цаана ямар байгааг бодитоор харууллаа..." гэсэн пост оруулсан нь гэр хорооллын иргэдийн амьдралыг дорд үзсэн, бодит амьдралаас хэтэрхий тасарсан өөрийн тансаг амьдралаа ард иргэдийн амьдралтай жишиж доромжилсон утга санаа илэрхийлсэн бөгөөд иргэдээс мандат авч сонгогдсон төлөөлөгчийн хувьд байж боломгүй ёс зүйгүй үйлдэл гаргалаа гэж иргэд олон нийтийн сүлжээгээр шүүмжилж байна. Түүнчлэн уг асуудалд дээрх шүүмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй төдийгүй олон нийтийн сүлжээгээр иргэдтэй муудалцан зохисгүй үг хэрэглэж, бүдүүлэг үйлдэл гаргаж байгаа бичлэг мөн тархаад байгаа билээ. Иймд НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргаланд ёс зүйн хариуцлага хүлээлгэх, цаашлаад түүнд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн "41 дүгээр зүйлийн 41.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дараах үндэслэлээр хугацаанаас өмнө дуусгавар болно: 41.1.7.Хурлын төлөөлөгчийн ёс зүйн дүрмийг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн;" гэж заасан үндэслэлээр "ноцтой зөрчил" гаргасан гэж үзэн бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгохыг шаардаж байна.

Бусадтай хуваалцах



Оролцсон хүмүүс

Нэрээ нууцалсан

2025.05.11

Нэвтрэх

Үр дүн

Саналын явц:

Нийт санал: 1 / 1000

Нийт эрэгтэй 1 (100.0%)
Нийт эмэгтэй 0 (0.0%)
Дундаж нас 43.0 нас
Байршил Улаанбаатар
Хурд +5%

Холбоотой мэдээ