Шаардлага Эдийн засаг

Малчдын жилийн орлогын 50 хувийг бүрдүүлдэг ноолуурын үнийг тогтворжуулахыг шаардаж байна.

2025/04/26

Санаачлагч: Д.БАТМӨНХ

Монгол Улсын засгийн газраас 2025 оны хоёрдугаар сарын 1-нээс 100 хувь самнасан ноолуур экспортод гаргах шийдвэр гаргасан нь ноолуурын борлуулалтад эрс нөлөөлж, үнэ унах шалтгаан болж буйг малчид шүүмжилж байна. Цар тахлын улмаас 2020-2021 онд ноолуурын үнэ ханш буурч, малчдын орлого тасалдсан. Тухайн үед хил хааснаас болж ноолуурын үнэ нэг кг нь 50 мянган төгрөгт хүрсэн байдаг. Харин 2023 онд ноолуурын үнэ аймгуудад нэг кг нь 160 мянган төгрөгөөс, 2024 онд 185 мянган төгрөгөөс эхэлж байсан. Харин энэ жил кг нь 70 мянган төгрөгөөс эхэлж байна. Ноолуурын гарцаас шалтгаалан аймгуудын ноолуурын үнэ өөр өөр байдаг. Энэ жилийн тухайд ноолуурын үнэ тогтворгүй, баруун аймгуудаар ноолуур авахгүй, зүүн аймгуудаар 110 мянган төгрөгөөс илүү өсөхгүй гэдгийг худалдаачид хэлж байгаа юм. Ноолууран бүтээгдэхүүнийхээ 80-90 хувийг түүхийгээр экспортолдог байсан бид угаах шат руу хэдхэн жилийн өмнө л шилжсэн байдаг. Улмаар дан ганц угаах бус илүү боловсронгуй болгоно. Ингэхдээ “Экспорт, импортын зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх ямааны ноолуурын хялгас болон завсрын үсний агууламж 0.3 хувиас ихгүй, тослог 1.0 хувиас ихгүй, чийглэг 17 хувиас ихгүй” хэмээн 2022 онд тогтоол гаргасан. Энгийнээр тайлбарлавал угаасан ноолуураа самнаж гаргана л гэсэн үг байв. Уг тогтоолоо гурван жилийн өмнө баталсан ч хугацааг хоёр удаа хойшлуулан энэ жилээс хэрэгжиж эхэлсэн түүхтэй. Ноос ноолуураа угааж, самнаж экспортлох нь ноос ноолуурын салбарт илүү нэмүү өртөг шингэж үйлдвэрлэгчид ашигтай ажиллах боломж бүрдэнэ хэмээн зорьсон байдаг. Гэтэл Монголчууд дотооддоо боловсруулаад гаргана гэх шийдвэрт Хятадууд ундуйцаж, худалдаагаа зогсоолоо. Тэдний хувьд нэмүү өртөг шингээгүй буюу бүрэн боловсроогүй түүхий эд авах өндөр сонирхолтой байна. Иймд малчдын жилийн орлогын 50 хувийг бүрдүүлдэг ноолуурын үнийг тогтворжуулахыг шаардаж байна.

Бусадтай хуваалцах



Оролцсон хүмүүс

П.САРАНТУЯА

2025.04.28

О.ӨНӨРМАА

2025.04.28

Э.БИЛГҮҮН

2025.04.28

Д.МӨНХГЭРЭЛ

2025.04.28

Д.ОТГОНЦЭЦЭГ

2025.04.28

Б.БУДСҮРЭН

2025.04.28

Э.ДҮҮРЭНБАЯР

2025.04.28

Нэрээ нууцалсан

2025.04.28

Үр дүн

Саналын явц:

Нийт санал: 14 / 500

Нийт эрэгтэй 8 (57.1%)
Нийт эмэгтэй 6 (42.9%)
Дундаж нас 36.6 нас
Байршил Улаанбаатар
Хурд +5%

Холбоотой мэдээ