Хэлэлцүүлэг Эдийн засаг

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

2025/05/06

Санаачлагч: Г.ОЮУНБАТ

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг: "21.1. Энэ хуулийн 14, 15, 16, 17, 18, 19 дүгээр зүйлд заасан тухайн жилийн орлогод 1 хувиар тооцон албан татвар ногдуулна.” 2/21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг: “21.2. Энэ хуулийн 20.1, 20.4-т заасан орлогын дүнд 20 хувиар;” 3/21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэг: “Энэ хуулийн 21.1, 21.2-т заасныг үл харгалзан Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалагдах өрийн хэрэгсэл, хувьцаа, нэгж эрх эзэмшигч албан татвар төлөгчийн тухайн хувьцаа, нэгж эрх, өрийн бичигтэй холбоотойгоор олсон хүүгийн орлого, ногдол ашгийн орлогод 1 хувиар албан татвар ногдуулна” 4/25 дугаар зүйлийн 25.7 дахь хэсэг: “25.7.Суутган төлөгч нь албан татвар төлөгчийн энэ хуулийн 21.1-д заасны дагуу ногдох албан татварыг жилийн эцсийн тайлангаар эцэслэн тооцож тайлагнан, холбогдох татварыг төсөвт шилжүүлнэ.” 2 дугаар зүйл. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь заалтын “21.2.4” гэснийг, 25.1.3 дахь заалтын “21.2.1” гэснийг, 25.1.4 дэх заалтын “21.2.2” гэснийг, 25.1.5 дахь заалтын “21.2.3” гэснийг, 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх заалтын “21.2.4” гэснийг, 26.1.2 дахь заалтын “21.2.4” гэснийг, 26.1.3 дахь заалтын “21.2.1” гэснийг, 26.1.5 дахь заалтын “21.2.2” гэснийг, 26.1.6 дахь заалтын “21.2.3” гэснийг тус тус “21.1” гэж, 25.1.6 дахь заалтын “21.2.5” гэснийг “21.2” гэж тус тус өөрчилсүгэй. 3 дугаар зүйл. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14 дахь хэсгийн “21.3,” гэснийг, 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсгийн “,23.1“ гэснийг, 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсгийн “23.1-д зааснаас бусад” гэснийг тус тус хассугай. 4 дугаар зүйл. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.10, 23.16, 23.17, 25 дугаар зүйлийн 25.5-ыг, 28 дугаар зүйлийн 28.1.2-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 5 дүгээр зүйл. Энэ хуулийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. ХОЛБОГДОХ МЭДЭЭЛЛИЙГ ТАТАЖ АВАХ: https://d.parliament.mn/tusul/952327cb-f393-44c4-a14f-d0ed2e253554

Бусадтай хуваалцах

Хэлэлцүүлэгт оролцох

  • Нэрээ нууцалсан
    1 долоо хоног, 3 өдөр

    Яагаад болохгүй гэж ... ? Иргэдийнхээ амьдралыг бодитоор хар. Тэд татвар хураамж өндөр байна гэхээсээ илүүтэйгээр шудрага бусаар төлсөн татварыг нь хайр найргүй тарааж, үрж байгаад нь гомдолтой байгаа.

    1
  • Нэрээ нууцалсан
    2 долоо хоног

    Өндөр татварын эсрэг бол бүх зүйл дээр гар өргөн дэмжинэ !

    1
  • Нэрээ нууцалсан
    2 долоо хоног

    дэмжиж байна

    1


Үр дүн

Саналын явц:

Нийт санал: 3

Нийт эрэгтэй 3 (100.0%)
Нийт эмэгтэй 0 (0.0%)
Дундаж нас 42.7 нас
Байршил Улаанбаатар
Хурд +5%

Холбоотой мэдээ