20 сайд дээр нэмэх нь 16 дэд сайдуудыг томилох нь иргэдээ басамжилж байна.

2025/12/24
Цаг үеийн мэдээ


Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар эдийн засгийн өнөөгийн байдалд бодит үнэлэлт өгөх чадамжгүй, эдийн засгийн өсөлтийн суурь болох аж ахуйн нэгжүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүсэлгүй, иргэдийн амьжиргааг хамгаалах асуудлыг үл тоож байна. 

Хорин сайдтай төрийн өнөөгийн данхар бүтцийг бууруулахын оронд 16 дэд сайд нэмж томилох, шинээр агентлаг байгуулах харалган шийдвэр гаргалаа. Үүгээрээ өмнөх засгийн газрын алдаа завхралыг засаж, эдийн засгийн өсөлтийг дэмжиж, авлигатай тэмцэнэ гэж найдсан олон нийтийн итгэлийг хөсөрдүүллээ. 

Тиймээс Ардчилсан Намын бүлэг Г.Занданшатарын Засгийн газрын өнөөдөр (2025.12.17) гаргасан дэд сайд томилох шийдвэрээ нэн даруй цуцалж, Засгийн газрын өнөөгийн данхар бүтцийг цомхотгох санал боловсруулж намрын чуулганд багтаан УИХ-д оруулж ирэхийг шаардаж байна. Энэхүү шаардлагыг биелүүлэхгүй бол засгийн газрыг огцруулах асуудлыг тавих болно.

Бусадтай хуваалцах


12


12


12


13