Нууцлалын бодлого



НЭГ.Ерөнхий зүйл

1.1.             Энэхүү нууцлалын бодлого нь УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ажиллуулж буй [www.e-democray.gov.mn] цахим системийг ашиглах явцад хууль тогтоомжийн хүрээнд хэрэглэгчдийн хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, хадгалах, хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулна.

1.2.             Бид [www.e-democray.gov.mn]сайтаар үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд тавих ба халдашгүй байдлыг ханган ажиллана

 

ХОЁР.Цуглуулах мэдээлэл

2.1.             Платформыг ашиглах явцад дараах төрлийн мэдээллийг цуглуулж болно:

2.1.1. Бүртгэлийн мэдээлэл: Овог, нэр, регистрийн дугаар, холбоо барих хаяг, цахим шуудан, утасны дугаар

2.1.2. Нэвтрэлтийн мэдээлэл: e-Mongolia, тоон гарын үсэг ашиглан баталгаажуулсан хэрэглэгчийн мэдээлэл

2.1.3. Үйлчилгээний мэдээлэл: Хэлэлцүүлэг, шаардлага, санал асуулгад оролцсон мэдээлэл

2.1.4. Техникийн мэдээлэл: IP хаяг, хөтчийн төрөл, төхөөрөмжийн мэдээлэл, күүки болон бусад аналитик мэдээлэл

2.1.5. Мэдээлэл ашиглах зорилго

2.2.              Цуглуулсан мэдээллийг дараах зорилгоор ашиглана:

2.1.1. Цахим өргөдөл, шаардлага хүлээн авч боловсруулах

2.1.2. Хэрэглэгчийн санал, оролцоог нэмэгдүүлэх

2.1.3. Хэлэлцүүлгийн үйл явцыг удирдах

2.1.4. Үйлчилгээний чанарыг сайжруулах, хэрэглэгчийн туршлагыг оновчтой болгох

2.1.5. Хууль тогтоомжийн шаардлагыг хангах

 

ГУРАВ.Хувийн мэдээлэл хадгалах хугацаа

3.1.             Хэрэглэгчийн хувийн мэдээллийг зөвхөн шаардлагатай хугацаанд хадгална. Өргөдөл, шаардлагатай холбоотой мэдээлэл нь хуулийн дагуу архивлагдах бөгөөд шаардлагагүй болсон үед устгана.

 

ДӨРӨВ.Мэдээлэл хуваалцах, задруулах

4.1.             Бид хэрэглэгчийн мэдээллийг дараах тохиолдолд гуравдагч этгээдэд хуваалцах боломжтой:

4.1.1.   Хууль, эрх зүйн шаардлага: Шүүхийн шийдвэр, мөрдөн байцаалт болон бусад эрх бүхий байгууллагын шаардлагын дагуу

4.1.2.   Төрийн байгууллагууд: Платформ нь төрийн үйлчилгээний ХУР, ДАН системтэй холбогдсон тул баталгаажуулалтын мэдээлэл солилцож болно

4.1.3.   Аналитик үйлчилгээ: Платформын сайжруулалт, хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа хийх зорилгоор зөвхөн статистик хэлбэрээр ашиглана

 

ТАВ. Мэдээлэл хамгаалах арга хэмжээ

5.1.   Хэрэглэгчийн хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй хандахаас сэргийлэхийн тулд шифрлэлт, галт хана, хамгаалалтын програм хангамж ашиглана.

5.2.             Хувийн мэдээлэл алдагдсан тохиолдолд хэрэглэгчдэд нэн даруй мэдэгдэнэ

5.3.             Хэрэглэгчийн мэдээллийг хүлээн авахдаа SSL (Secure socket layer) буюу мэдээллийг өндөр нууцлалтайгаар интернетээр дамжуулах технологи хэрэглэнэ. Гишүүдийн оруулсан хувийн мэдээллийг чандлан хадгалж хэн нэгэн гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд мэдээллийн бааз нь янз бүрийн халдлагуудаас сайтар хамгаалагдсан байх болно.

5.4.              Мөн гишүүн өөрөө мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахаас зайлсхийх хэрэгтэй.

 

 

ЗУРГАА.Хэрэглэгчийн эрх

6.1.             Хэрэглэгч дараах эрхүүдийг эдэлнэ:

6.1.1. Мэдээлэл шалгах, шинэчлэх: Өөрийн хувийн мэдээллийг харах, засварлах эрх

6.1.2. Мэдээлэл устгах хүсэлт гаргах: Ашиглах шаардлагагүй болсон хувийн мэдээллийг устгах хүсэлт гаргах

6.1.3. Гомдол гаргах: Хувийн мэдээлэлтэй холбоотой санал, гомдол гаргах

 

ДОЛОО.Күүки болон аналитик ашиглалт

7.1. Сайт нь хэрэглэгчийн туршлагыг сайжруулах зорилгоор күүки болон аналитик хэрэгслүүд ашигладаг. Хэрэглэгч өөрийн хөтчийн тохиргоогоор күүкиг удирдах боломжтой.

 

НАЙМ. Бодлогын шинэчлэл, өөрчлөлт

8.1. Энэхүү нууцлалын бодлогыг тодорхой хугацаанд шинэчилж болно. Шинэчлэл хийсэн тохиолдолд хэрэглэгчдэд цахим хуудас, и-мэйл, мессеж зэргээр мэдэгдэнэ.



10


10


10


3